
Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогтын найм дахь ялалтаа авлаа.
Түүний өрсөлдөгч нь Филиппиний боксчин, 23 настай Жхон Дамас Жемино байв.
Тэрбээр мэргэжлийн бокст 23 тулаан хийснээс 15 ялалт байгуулж (7 КО), долоо ялагдаж, нэг тэнцсэн, чансаагаараа дэлхийд 33 дугаарт эрэмбэлэгдэж байгаа тамирчин юм. Тэд 59 кг-д өрсөлдөв.
Тоглолтын эхнээс гавьяат маань илүүрхсэн тоглолт хийсээр таван үеийн дараа 4:1-ээр хошуулчилсан. Хоёр боксчин арван үеийн турш тулалдаж манай боксчин хэд, хэдэн удаа өрсөлдөгч боксчноо хүнд цохилтоор унагаасан юм.
Ингээд аравдугаар үед Н.Төгсцогт өрсөлдөгчөө ТКО буюу техникийн илт давуугаар буулган авч найм дахь ялалтаа авав.
Н.Төгсцогт найм дахь тулаанаа ялалтаар өндөрлүүлэв | ||
Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.