Шууд Chart

Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээ

2017-03-03 09:36:50

АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсаас “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээж шахалтын 97 кг-д алтан медаль хүртлээ.

Энэ амжилт нь Монголын пауэрлифтингийн түүхэнд “Дэлхийн цом”-ын анхны медаль гэдгээрээ онцлогтой болж байна.

Э.Содномпилжээгийн жинд 15 тамирчин өрсөлдсөн бөгөөд тэрбээр 220 кг-ыг шахсанаар түрүүлсэн юм. Өмнө нь тэрбээр дээрх тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө болсон УАШТ-ий үеэр 227.5 кг-ыг шахаж улсын дээд амжилт тогтоогоод байв.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээ  
Үзсэн: 1014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй