Шууд Chart

Киноны хөгжмийн тоглолт болно

2017-03-03 11:02:53

Бид киног цогцоор нь үздэг. Агуулга, зураглал, дүрслэл, жүжигчид, хөгжим, яриа гээд нэг дор бүхнийг хүлээн авдаг учраас юунд илүү анхаарлаа хандуулснаараа үзсэн киногоо эргэж санадаг.

Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжмийн нэгэн томоохон урсгал болтлоо хөгжсөн киноны дуу, хөгжим нь аливаа уран бүтээлчийн дуртай сэдвийн нэг билээ.

Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч А.Даваазоригийн санаачлагаар 2011 онд анх удаа дэлхийн хамгийн алдартай киноны хөгжмийг үндэсний хөгжмөөр амилуулан үзэгчдэдээ хүргэж байв.

"Төгөлдөр хуурчийн домог" (Legend of 1900) киноны "Playing Love" хэмээх хайрын сүлд дуугаар нэрлэсэн энэхүү тоглолт Монгол үндэсний хөгжмийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээж, кино болон хөгжим сонирхогчдын жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тоглолт болжээ.

"Мандухай Сэцэн Хатан"-ы сүр хүч, "James Bond"-ын хурц рок, "Оддын дайн"-ы Эзэнт гүрний марш зэрэг олон гайхалтай хөгжмийг ёочин, ятга, их хуур зэрэг уламжлалт болон барууны сонгодог хөгжмийн зэмсгүүдтэй морин хуурын хоёрхон чавхдас хоршиж, хосолж, хөгжөөн дуурьсгах өдөр энэ сарын 7, 8-нд “The Corporate Hotel”-ийн “Convention Centre”-ийн концертын танхимд та бүхнийг урьж байна.

Тоглолтод Монгол Улсын морин хуурын чуулга, удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат, Д.Түвшинсайхан, продюсер Д.Оргил, урилгаар гавьяат жүжигчин, дуучин Б.Батчулуун (Никитон), дуучин Б.Оюу (Авъяаслаг Монголчууд-2016), Г.Тэнүүн, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх нар оролцоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Киноны хөгжмийн тоглолт болно  
Үзсэн: 1259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй