
2017 оны гуравдугаар сарын 6-ны даваа гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонинд “Өндөр-Улааны өнтэй цагаан сар”, “Золиос”, “Шинэ хурандаагийн эрэлд”, “Шүүх хориглосон ч Дүнжингарав-2017-г зохион байгууллаа”, “Ногооны ханш нэг хувиар хямдарлаа”, “Д.Батсүрэн: Олимпын медальт долоон боксчны тавыг нь олимпод дасгалжуулснаараа бахархдаг”, “Г.Мөнхбаатар: Сэтгэлийг минь үймүүлдэг хамгийн зүггүй улирал ирлээ” зэрэг сурвалжлага, ярилцлага багтжээ.
“Өдрийн сонин”-д “Монголын нууц товчоог удам дамжин судалж буй Гаадамбын Билгүүдэй”, “Б.Лхагвасүрэн: Би чинь уул, аав хоёроороо овоглодог юм байна гэж бодоод хязгааргүй их баярласан даа”, “Өнөө жил уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйнхан ч эдийн засгийг тэтгэнэ”, “Мими гэдэг бодис хэрэглэгчдийн тоо өсчээ”, “Хабиб зодолдсонгүй яагаад вэ”, “Ш.Бямбацогт: Би эфирт гарч байхдаа хамгийн дотны хүнтэйгээ ярьж бжйгаар төсөөлдөг” зэрэг мэдээлэл тэмдэглэгдсэн байна.
“Үндэсний шуудан” сонинд “Жаргалд хөг болж, зовлонд зориг нэмдэг найзууд”, “Дүнжингарав-2017-д Төв аймгийнхан өнгөтэй байлаа”, “Ардын намтай сар шинийн анхны сюрприз”, “Мартагдахгүй хүн”, “Шинэ бондын бураг ба хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон хэвээр байна”, “Залууст санхүүгийн дархлаа дутагдаж байна” гэх мэт мэдээлэл багтжээ.
“Зууны мэдээ” сонинд “Уул өөд урссан эгэл амьдралын зам”, “С.Сүх-Очир: Залуучууд бол улс орны хөгжлийн тулгуур”, “Баянзүрхийн түйвээн ба Дүнжингаравын хурд” зэрэг нийтлэл тэмдэглэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.