
УДЭТ-ын уран бүтээлчид “Сондог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд “Ромео Жульетта” жүжгийг өнөөдрөөс эхэлж, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хүртэл тоглох гэж байна.
У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар 2015 онд шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Гол дүр Ромеод УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад О.Дөлгөөн нар тоглосон юм. Гэхдээ энэ удаа Жульеттагийн дүрд тус театрын жүжигчин Г.Номуун тоглох аж.
“Ромео Жульетта”-г өнөөдрөөс эхэлж гурван өдөр тоглоно | ||
Үзсэн: 2138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.