
Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, дасгалжуулагч, анхны шигшээ багийн тоглогч, сагсан бөмбөгийн спортын ууган мастер, алдарын танхимын гишүүн С.Чоён багшийн нэрэмжит U18 насны "Идэрчүүд"-ийн УАШТ өнөөдөр МҮЭСТО-ы спорт зааланд эхэллээ.
Энэ жилийн тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 10 баг өрсөлдөж байна. Нийслэлийн дүүргүүдээс гадна Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр аймгийн баг оролцож буй.
Эрэгтэй багууд зургаан хэсэгт хуваагдсан бол эмэгтэйчүүд гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас хэсгээс эхний хоёр байраар гарсан багууд хасагдах шатлалаар явагдана.
Тэмцээний хэсгийн тоглолтууд лхагва гарагт өндөрлөх бол медалийн төлөөх тоглолт бямба гарагт болно.
С.Чоён багшийн нэрэмжит "Идэрчүүд"-ийн УАШТ өнөөдөр эхэллээ | ||
Үзсэн: 1609 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.