Шууд Chart

Г.Дорж алтан медаль хүртлээ

2017-03-06 16:35:36

АНУ-ын Колумбус хотод “Arnold classic international-2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээнд Монголын мистер, ОУХМ Г.Дорж алтан медаль хүртэж, Америкийн тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүллээ.

Тус тэмцээн энэ сарын 1-4-нд болсон бөгөөд энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулагдсан байна.

Тэмцээнд  80 орны 700 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Г.Доржийн хувьд эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд өрсөлдсөн юм.

Дээрх тэмцээн нь олон улсын бодибилдинг фитнессийн холбооноос зохион байгуулдаг тэмцээнүүдээс чансаагаар хоёрдугаар эрэмбэлэгддэг байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Дорж алтан медаль хүртлээ  
Үзсэн: 1617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй