Шууд Chart

Р.Манлай, М.Нямжаргал нар “Дэлхийн цом”-д өрсөлдөж байна

2017-03-06 17:10:52

ОХУ-ын Уфа хотноо эхэлсэн зуун буудалт даамын "Дэлхийн цом"-ын тэмцээнд Монголын хоёр шилдэг даамчин уригдлаа.

Энэхүү тэмцээнд 2015, 2016 оны ДАШТ, тивийн АШТ-д түрүүлсэн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин урилгаар оролцдог юм.

Тус тэмцээнд Монгол Улсаас их мастер, Азийн аварга Р.Манлай, их мастер, Азийн хошой аварга М.Нямжаргал нар дэлхийн шилдгүүдтэй оюун ухаанаа сорьж байна.

Дөрвөн жил тутамд нэг удаа болдог тус тэмцээнд дэлхийн аварга цолтой 11 тамирчин өрсөлдөж буй.

2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болоход Р.Манлай, М.Нямжаргал нар ангилалдаа түрүүлж, тивээ төлөөлөн “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрхтэй болсон юм.

Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Р.Манлай, М.Нямжаргал нар “Дэлхийн цом”-д өрсөлдөж байна  
Үзсэн: 1168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй