Шууд Chart

Маргааш ямар тоглолт болох вэ

2017-03-07 15:56:32

Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучдын хамтарсан "Бүсгүй минь инээмсэглэж яваарай" нэртэй тоглолт маргааш тохиох эмэгтэйчүүдийн баярт зориулж, тоглогдоно.  

“Үзэсгэлэнт минь”

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Үзэсгэлэнт минь” тоглолтоо хийнэ.  Тоглолтод “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцох аж. “Үзэсгэлэнт минь” тоглолт “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд болно.

“Бүх хайрыг бүсгүйчүүддээ”

Хошин урлагийн продакшн, нийтийн дуучдын хамтарсан “Бүх хайрыг бүсгүйчүүддээ” тоглолт маргааш, нөгөөдөр Монголын үндэсний циркэд болно. 

“Ромео Жульетта” сонгодог жүжиг

УДЭТ-ын уран бүтээлчид “Сондог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд “Ромео Жульетта” жүжгийг тоглох гэж байна. У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг Монгол Улсын төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар 2015 онд шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Гол дүр Ромеод УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад О.Дөлгөөн нар тоглосон юм. Гэхдээ энэ удаа Жульеттагийн дүрд тус театрын жүжигчин Г.Номуун тоглоно. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Маргааш ямар тоглолт болох вэ  
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй