Шууд Chart

Монголоос уран бүтээлч Э.Энхзаяа, Ж.Болортүвшин нар шалгарчээ

2017-03-07 17:24:46

“Нүүдэлчний ухаан” үзэсгэлэнгийн нээлт ирэх даваа гарагт болно. Үзэсгэлэнг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “976” арт галерей, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос зохион байгуулж байгаа юм.

Хүмүүсийн хэтэрсэн хэрэглээ, амьдарч буй ахуй, байгаль орчинд хандах таагүй хандлагууд, уул уурхайгаас үүдэлтэй бохирдол, доройтлууд байгаль, нийгмийн аль алинд сөрөг нөлөө үзүүлсээр.

Үүнээс улбаалсан хор хохирлын тухай тоо баримтууд, мэдээлэл бүрийн ард хүмүүсийн амьдрал, байгалийн хүүрнэл бий.

Чухам тэр түүхүүдийг өгүүлж, бодол эргэцүүлэл, харилцан яриаг өрнүүлэх нь “Нүүдэлчдийн ухаан” урлагийн хөтөлбөрийн үндсэн зорилго юм.
“Нүүдэлчдийн ухаан”-д оролцох хүсэлтийг дэлхийн 48 орны 128 уран бүтээлч ирүүлжээ. Уран бүтээлчдийг өнгөрсөн зун шалгаруулсан байна.

Монголоос уран бүтээлч Э.Энхзаяа, Ж.Болортүвшин, олон улсаас Швейцарын уран бүтээлч Уолтер Риедвег, Бразилийн уран бүтээлч Маурисио Диас нарын хамтарсан Dias & Riedweg дуо шалгарчээ.

Төслийн явцад кураторын саналын дагуу уран бүтээлч Г.Мөнхболор, Ц.Даваажаргал, С.Ганзүг нар багт нэмэгдэн орсон. Уран бүтээлчдийн баг хагас сарын турш Өвөрхангай, Архангай, Булган, Төв аймгаар явж, газар орны байдал, нутгийнхантай танилцаж, бүтээлийн санаа сэдлүүдийг баяжуулжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголоос уран бүтээлч Э.Энхзаяа, Ж.Болортүвшин нар шалгарчээ  
Үзсэн: 2402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.37.xxx] 2017-03-08 10:52
bayar hurgie

Бидэнтэй нэгдээрэй