Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-03-09 09:28:10

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу гуравдугаар сарын 09-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Эрхэм, дээд эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ”, “Урьдчилсэн сунгаа”, “Илүү эрх дарх бидэнд хэрэггүй”, “Мартын тайзны ард”, “Цэцэг бэлэглэдэг гараа бүсгүй хүн рүү бүү далай”, “Аминд ч халтай байж мэдэх цаны баазуудыг цэгцлэх цаг болжээ”, “Хүдэр голыг Орхоны хувь заяа хүлээж байна”, “Т.Цэрмаа: Амаржихаасаа 20-иод хоногийн өмнө тэмцээнд оролцон, түрүүлж билээ” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Сайхан Монгол ээж арга хэмжээнээс есөн алдартан ээж тодорлоо”, “Б.Чойжилсүрэн: Татваруудыг нэмэхгүйгээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй”, “Д.Трамп визний хоригийн талаар шинэ зарлигт гарын үсэг зуржээ”, “Германд Монголын иргэн онц ноцтой цуврал аллага үйлдэв”, “Ч.Базарсүрэн: Харааны бэрхшээлтэй тамирчдад мэх заахдаа дотор сэтгэлд нь харагдтал дүр, зураг үзүүлж ярих хэрэгтэй байдаг” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн “Ж.Эрдэнэбат: Эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогоо бууруулахгүй”, “Б.Болортуяа: Улаанбаатарын хөрсний бохирдол томоохон асуудал болсон”, “Б.Лхагважав: 2017, 2018 рнд эрдэс баялгийн орлого нэмэгдэж, эдийн засаг өснө”, “М.Батчимэг: Улс төрийг мөнгөнөөс маш бага хамааралтай болгох хэрэгтэй”, “Ц.Дондогсамбуу: Зуд залхуугийн хотонд түрүүлж айлчилдаг юм” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Мөрдөстэй бүсгүйчүүд”, “О.Заяа: Анх 1993 онд Мянган ээжийн баярыг зохион байгуулж байлаа”, “2017 оны томоохон эрсдлүүд буюу геополитикийн хямрал”, “Зоригтой алх эмэгтэйчүүдээ” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Н.Батбаярыг яллагдагчаар татвал Н.Мөнхбатыг яах бол”, “АН-ынхан 3-хан сая Монголчуудыг талцуулсаар байх уу”, “Мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа”, “Дэлхийн улс төр дэх хамгийн сайхан, нөлөө бүхий 12 эмэгтэй” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй