Шууд Chart

FIBA 3x3-тай хамтарсан Монгол дахь албан ёсны анхны тэмцээн болно

2017-03-09 09:58:15

Дэлхий дахинд хурдацтай хөгжиж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн FIBA 3x3-тай хамтарсан Монгол дахь албан ёсны анхны тэмцээн энэ сарын 11, 12-нд МҮЭСТО-ны спорт зааланд болно.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо байгуулагдан ФИБА-гийн 3х3-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа ба энэхүү тэмцээний үеэр ФИБА 3х3-ийн Ази хариуцсан ахлах шүүгч ирэн Олон улсын шүүгчийн семинарыг зохион байгуулна.

Тэмцээнийг ФИБА 3х3 стандартын дагуу шал, шийтэн дээр явуулахаар боллоо.

Анхны тэмцээнд маш сонирхолтой хүчирхэг багууд өрсөлдөж, сагсан бөмбөг сонирхогч бид бүхний сэтгэлийг баясгаж нүдийг хужирлах нь ээ.

Өнгөрсөн онд 3х3 төрөлд Монгол түмнээ баярлуулсан Азийн элсний наадмын мөнгөн медальт баг, Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт багын дуэлийг үзэхийг хүсч байв.

Үүн дээр БНАСАУ-ын Үндэсний шигшээ багийн тоглогчид, АНУ-ын Легионеруудын 3х3 баг, 4-р сард болох Азийн Оюутны АШТ-нд оролцох 2 баг, Спрайт 3х3 тэмцээний гурван удаагийн аварга баг, Үндэсний лигийн 3х3 баг гэсэн шилдэг найман багийн дуэль биднийг хүлээж байна. Мөн энэхүү тэмцээнд оролцогчид нь FIBA 3x3-ийн дэлхийн ранкын оноог цуглуулах боломжтой юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

FIBA 3x3-тай хамтарсан Монгол дахь албан ёсны анхны тэмцээн болно  
Үзсэн: 2018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй