
Наурызын баярыг тохиолдуулан Казахстан Улсын алдарт дуучин Төрөгали Төрөали манай улсад “Улы Дала Баласы” буюу “Тал нутгийн хүү” тоглолтоо хийх гэж байна.
Казаxстаны ая зохиогч, яруу найрагч, дуучин Төрөгали Төрөали нь тус тоглолтоороо үзэгчдэд Казак түмний ёс заншил түүх соёлыг уран бүтээлээрээ дамжуулан шинэлэг өнгө төрхтэйгөөр хүргэхээр бэлдээд байгаа аж.
Тоглолт “UB Palace”-ийн концертын их танхимд энэ сарын 14-нд болох юм. Харин маргааш нь Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт тоглохоор товлогджээ.
Алдарт дуучин Төрегали Төреали нь жүжигчин мэргэжилтэй хэдий ч дуу дуулах, ая зохиох авьяастай учир ийнхүү дуучны амьдралыг сонгосон гэнэ.
Тэрбээр “Олон улсын казах хэл” нийгэмлэгийн нэгдүгээр одон, Казахстан Улсын “Жетиген Каарманы” одонгоор шагнагдсан байна.
Түүнчлэн хэд хэдэн үндэсний тэмцээний “Оны дуучин”, “Жентелмен”, “Оны дуу” зэрэг шагналыг хүртсэн авьяаслаг уран бүтээлч юм.
Түүний “Алло” гэх уран бүтээл нь одоогоор “Үoutube” сувгаар 18 сая хандалт аваад байна. Тэрбээр Казахстанд зохиогддог “Айтыс” урлагийн наадмын хоёр удаагийн ялагч юм.
Казахстаны алдарт дуучин Төрөгали Төрөали манай улсад тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 1293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.