Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-03-10 10:34:15

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Г.Сампил: Буянт малыг үр хүүхэд шигээ тэвэрч өсгөдөг юм”, “Согтуу жолооч үхлийг хуурч чадахгүй”, “Хонх нь дугарахаар дамар нь таг”, “Дэлт бүргэд”, “Шулдаг тэтгэвэрийн тогтолцоог халья”, “Б.Бямбадорж: Донор хүрэлцэхгүйгээс хүний амь аврах боломж хомс байна”, “Б.Эрдэнэ: Монголын байгалийг гадаадынхан хайрлахгүй”, “М.Нандин-Эрдэнэ: Сая долларын төлөө 32 тамирчинтай өрсөлдөнө” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Д.Хаянхярваа: Төсвийн тодотголыг хаврын чуулганаар хэлэлцэх боломжтой”, “Адуугаа амьдаар нь гаргадаггүй эх орончид ард түмнээ хэдэн мянгаар нь илгээх гэж байхад яагаад тоодоггүй юм бэ”, “Г.Ууганбаяр: Би эм уусан гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм”, “Япон хэмнэл-2”, “Л.Хөсрий: Халхаас нүүж очсон дүрвэгчдийг Сөнөдийнхөн “Та нарыг самбай барьж залж авчраагүй, саваа барьж тууж ирээгүй” гэж хөөж туудаг байсан гэдэг”, “Анхны хайр” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Монгол Улсыг дефолтоос аврах шинэ өрийн түүх эхэллээ”, “Харь орныг зорихоор харанхуй шөнөөр дугаарлаж байна”, “Зэс Монголын ирээдүйг тодорхойлно”, “Ч.Базарсүрэн: Хэрвээ Риогийн паралимпэд амжилт үзүүлээгүй бол пара жүдо уналтад орох байлаа”, “Сарны туяа” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Намбарын Энхбаярыг бооролсон найман жил”, “И.Батхүү: Багшлах эрх олгох шалгалтад цахимаар бүртгүүлэх боломжтой”, “С.Эрдэнэбат: Аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал маш ирээдүйтэй салбар”, “Д.Галбаяр: Эхлээд нийгмээ хар, дараа нь кино урлагийг шүүмжил” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Хуучин Бондыг шинээр солилоо”, “Засаг даргын томилгоог хэрүүлийн алим болгож, анхаарлын төвд орох алхам”, “Улсад хохирол учруулсан гэх С.Тунгалаг дахин төрийн албанд шургалжээ” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй