
Монголын пауэрлифтингийн хүчний холбоо, Хууль сахиулах байгууллагуудын хоорондох "Илд бамбай" пауэрлифтингийн цомын аварга шалгаруулах тэмцээн ирэх лхагва гарагт Хууль сахиулахын их сургуулийн спорт зааланд болно.
Тэмцээнийг насанд хүрэгчдийн ангиллын долоон жин, ахмадын ангиллын дөрвөн жингээр зохион байгуулах аж.
Тэмцээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа агентлаг байгууллагуудын албан хаагчид, багш, сонсогч, суралцагчид оролцоно.
Тэмцээнд амжилт гаргасан тамирчид ирэх наймдугаар сард АНУ-ын Лос-Анжелес хотод зохион байгуулагдах цагдаагийн олимпод оролцох эрхтэй болох юм.
Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын пауэрлифтингийн хүчний холбоо хамтран зохион байгуулна.
Дэлхийн улс орнуудад хурдацтай хөгжиж буй пауэрлифтингийн спортыг Хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүнд танин мэдүүлэх, сонирхон хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, хувь хүний эрүүл мэнд, бие бялдрын зөв хөгжил, өөртөө итгэх итгэл, урам зоригийг нэмэгдүүлж сайжруулан албаны бэлтгэлжилтийг хангах. Мөн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, уг тэмцээнд оролцогч тамирчдаас өндөр амжилт үзүүлсэн албан хаагч, багш, сонсогч, суралцагчдаас сонгон шалгаруулж шигшээ баг, тамирчид бүрдүүлж, тэдгээрийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, дотоод, гадаадын тэмцээнд оролцуулахад уг тэмцээнийг зохион байгуулна.
"Илд бамбай" пауэрлифтингийн цомын аварга шалгаруулах тэмцээн болно | ||
Үзсэн: 1391 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.