Шууд Chart

Сонгодог жүжгийн өдрүүд үргэлжилж байна

2017-03-13 13:39:25

УДЭТ-ын уран бүтээлчид энэ сарыг сонгодог жүжгийн өдрүүд болгосон. Үзэгчдээ дэлхийн сонгодог бүтээлээр амьсгалах болсон театрын уран бүтээлчдийн тоглолтын салхийг У.Шекспир “Ромео Жульетта” жүжиг хагалсан билээ.

Тэгвэл өнөөдөр "Эдип" жүжгийг тоглох бол энэ долоо хоногт "Нора", "Кихот ноён" жүжгүүдээр үргэлжилнэ.

Энэ сард тоглогдох жүжгийн хуваарь:

Софокл “Эдип” гуравдугаар сарын 11, 12-нд 18:00 цагт.

Г.Ибсен “Нора” гуравдугаар сарын 15-нд 19:00 цагт.

М.Сервантес “Кихот ноён” гуравдугаар сарын 16, 29-нд 19:00 цагт.

У.Шекспир “Гамлет” гуравдугаар сарын 26, 27-нд 18:00, 19:00 цагт.

В.Хюго “Парисын дарь эхийн сүм” гуравдугаар сарын 30-нд 19:00 цагаас тус тус тоглогдоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонгодог жүжгийн өдрүүд үргэлжилж байна  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй