Шууд Chart

Тахиа жилийн анхны барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүллээ

2017-03-13 14:41:26

Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн энэхүү анхны барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, улсын харцага Ө.Бат-Орших, Ш.Уламбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосон юм.

Тэднээс Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, “Аврагч” спорт хороо, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, “ДЦС-III” ТӨХК, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, “Хилчин” спорт хороо, ХЦ-ийн 0101-р анги, “Хангарьд” спорт хорооо, “Нью прогресс групп”-ын бөх улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.

Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, “Аврагч” спорт хороо, “Голден хаммер” ХХК-ийн бөх улсын заан Б.Батмөнх, Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, “Алдар” спорт хороо, БХИС, “Гарьд зам” ХХК-ийн бөх улсын үнэн зоригт харцага Ө.Бат-Орших  нар шалгарав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тахиа жилийн анхны барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүллээ  
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй