
Дөрвөн жил тутамд хуралддаг Монголын үндэсний олимпийн хорооны чуулган энэ сарын 24-нд болно. Зуны олимпийн наадам зохион байгуулагдсаны дараа жилийн эхний улиралд багтаан хуралдуулах дүрмийн дагуу уг чуулганыг товлосон хугацаанд зохион байгуулж, МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм.
Энэ удаагийн олимпийн чуулганд 167 гишүүн оролцох бөгөөд тэд МҮОХ-ны гишүүн байгууллага, холбоод, олимпийн зөвлөл, тамирчид байх ёстой. Тодруулбал энэ удаагийн МҮОХ-ны чуулганд дараах байдлаар төлөөлөгчид сонгогджээ.
- Олимпийн төрлийн спорт холбоод - 32 /Тус бүр 3 төлөөлөгч/
- Олимпийн бус төрлийн спорт холбоод – 36
- Олимпийн зөвлөл - 29
- ОУОХ-ны гишүүн - 1
- Тамирчдын төлөөлөл – 2 /Олимпийн аварга/
МҮОХ-ны чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх дүрэмтэй.
- Мандатын комиссын илтгэл: Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэн баталснаар МҮОХ-ны Чуулганы төлөөлөгчид МҮОХ-ны гишүүнээр тооцогдож, бүрэн эрх нь нээгдэнэ. Гишүүний эрх дараагийн чуулган хүртэл хадгалагдана.
- МҮОХ-ны сонгуульт хугацааны тайлан.
- МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайлан.
- МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль.
- Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль.
МҮОХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр дараах хүн нэр дэвшжээ.
- Я.Батсуурь /Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч/
- Ц.Бат-Энх /Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
- Ч.Бат-Эрдэнэ /Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
- Д.Загдсүрэн /Одоогийн ерөнхийлөгч/
- Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
- Э.Мөнх-Очир /Биатлоны холбооны ерөнхийлөгч/
- Л.Халтар /Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч/
МҮОХ нь дүрмэндээ хоёр дэд ерөнхийлөгчтэй байхаар заасан ба дараах нэр дэвшигчдээс хоёр нь сонгогдож, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч болно.
- Х.Баттулга /Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч/
- Б.Баттүшиг /Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/
- Ц.Дамдин /МҮОХ-ны дэд ерөнхийлөгч/
- Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
- Ч.Отгонбаатар /Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч/
- Ж.Хатанбаатар /МҮОХ-ны дэд ерөнхийлөгч/
МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд МҮОХ-ны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ш.Магван, сүүлийн хоёр олимпийн наадамд оролцсон нэг тамирчин, бусад зургаан сонгогдсон төлөөлөгч багтана.
Х.Баттулга олимпийн хорооны дэд ерөнхийлөгчид өрсөлдөж байна | ||
Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.