
Монголын хөлбөмбөгийн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Эмэгтэйчүүдийн футзалын лиг"-ийн хоёр дугаар тойрог өчигдөр боллоо.
Энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолт футзлалын УАШТ-ий мөнгөн медальт "Хад", дөрөвдүгээр байрт орсон "Дэрэн" клубын хооронд өрнөв.
Хоёр баг өмнөх тойргоос гурван оноо авсан тул энэ тоглолтод хожсон нь том давуу талтай болох байлаа. Гэвч эн тэнцүү багууд үндсэн цагт 4:4-өөр тэнцэж, оноо хуваасан юм. Ийнхүү тэдний тэнцээг "Арвис"-ын охид ашиглан өрсөлдөгч Хан-Уул дүүргийн багийг 2:5-аар хожсоноор ганцаар зургаан оноотой хүснэгтийг тэргүүлээд байна.
Түүнчэн өмнөх тоглолтдоо "Хад”-тай ширүүн өрсөлдөөнийг үзүүлэн 7:5-аар хожигдоод байсан "Эрчим" өчигдөр "Хоромхон"-ыг 2:3-аар буулган авав. Харин футзалын УАШТ-ий алтан медалийн эзэд болох "Монголын тэмүүлэл"-ийн охид ч “Соёмбын барсууд"-ыг 17:1-ээр илт илүүрхэн хожлоо.
"Арвис"-ын охид хүснэгтийг тэргүүлээд байна | ||
Үзсэн: 1107 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.