Шууд Chart

Хүүхдүүд “Бумбардай”-н зохиолчтой уулзав

2017-03-14 10:26:10

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө сүүлийн өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй, хүүхдийн дуу цангинаж өнжив. Өнгөрсөн долоо хоногт ахмад зохиолч, яруу найрагч Д.Юмжавын “Жигүүрт хүлгийн домог” хүүхдэд зориулсан номын баяраас гадна сүүлийн үед хүүхэд багачууд тэр дундаа бага ангийн сурагчдын сонирхлыг ихэд татаж байгаа “Бумбардай” цуврал номын зохиолч Н.Эрдэнэбаяр Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд ирж 23 дугаар сургуулийн 4-Ё ангийн 50 орчим сурагчтай уулзлаа.

Бага ангийн сурагчдад ном уншихын ашиг тус, “Бумбардай”-г яагаад “амилуулах” болсон, цаашид үргэлжлүүлэн гаргах эсэх талаар онц сонирхолтой яриа өрнүүлж, багачуудад сурлагын өндөр амжилт хүслээ гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Хүүхдүүд “Бумбардай”-н зохиолчтой уулзав  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй