
Дэлхийн утга зохиолын ноён оргил болсон гурван бүтээлд Шекспирийн "Гамлет", Гётегийн "Фауст", Сервантесийн "Кихот Ноён" багтдаг. Тэгвэл алдарт "Кихот Ноён" жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид ирэх пүрэв гарагт өөрийн тайзнаа тоглох гэж байна.
"Кихот ноён" роман нь бичигдэж, хэвлэгдсэн цагаасаа алдаршиж, дэлхий дахины уран зохиолын санд Испани ард түмний оруулсан хувь нэмэр хэмээн үнэлэгдэх болсон төдийгүй хэвлэгдсэн тоогоороо "Библи" судрын дараа орох гайхамшигт бүтээл билээ.
Мөн хоёр дахь зуун жилийн манлай романаар тодорсон байдаг. Энэ бүтээл олон гайхамшигт амжилттай төдийгүй, олон арван асуулт, таавар тайллыг бүх цаг үеийн уншигчдад мэдрүүлж ирснээрээ хүн төрөлхтний оюун санаа, сэтгэл зүрхийг эзэмдсэн "алтан ном" хэмээн нэрлэгдэх болжээ.
"Кихот ноён" жүжгийг анх 1743 онд Францын Дуурь, бүжгийн театрт, 1971 онд Монголд ДБЭТ-т Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагвын найруулгаар бүжгэн жүжиг болгон тоглосон түүхтэй.
Он цаг улирах тусам улам гялалзаж, хэзээ ч үнэ цэнээ алддаггүй энэхүү жүжгийн зохиолыг зохиолч Мигель Де Сервантас 1605 онд бичиж хэвлүүлж байсан бол 2008 онд орчуулагч Н.Пүрэвдавга орчуулснаар Монголд анх удаа УДЭТ-т драмын жүжиг хэлбэрээр тавьсан юм.
Жүжгийг УДЭТ-ын найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулж, УДЭТ-ын үе үеийн чадварлаг жүжигчид тайзнаа амилуулсан.
Дэлхий дахинаараа андахгүй хэрмэл хүлэг баатар Дон Кихот, түүний зарц Санчо Панса хоёрын дүрд УДЭТ-ын уран бүтээлч, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Амгаланбаатар нар тоглож байна.
"Кихот Ноён" ирэх пүрэв гарагт тоглогдоно | ||
Үзсэн: 1562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.