
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар агаарын бохирдлын эх үүсвэрийн талаар зургаан дүүрэгт хяналт шалгалт хийсэн тухайгаа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдэгдэв.
Дээрх газрын даргын гаргасан удирдамжийн дагуу төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийхдээ 5,6 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Тодруулбал 269 байцаагч агаарын чанарыг сайжруулах бүсийн 129 хороонд агаар бохирдуулах эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулж буй 1962 газрыг шалгаж, 78 объектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, зургаан объектын зуухыг бүрэн шаталтат зуухаар солиулсан байна.
Үүнд харуулын байр, авто засвар, угаалгын газар, токарын цех, тос, масло, тосол зардаг түц зэрэг үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага багтжээ.
Дугуй, хуванцар хог хаягдлын төрөл бүрийн шаталтын үйл явцаас фуран, диоксин гэсэн удаан задардаг органик бохирдуулагч бодис их хэмжээгээр ялгардаг бөгөөд энэ төрлийн бодис нь агаарт 32 хоног, хөрсөнд 10-12 жил, хүний биед найман жилээс дээш хугацаагаар хадгалагдаж, хорт хавдар үүсгэх, дархлаа бууруулах, ургийн тархины хөгжил, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөн оюун ухааны хөгжлийг бууруулах аюултай байдаг аж.
Л.Бямбажаргал
Дугуй, хуванцар хог хаягдал шатаах нь мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдөг | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.