
Монголын туялзуур сэлэмний холбоо, “БДО Аудит” ХХК өчигдөр 2020 он хүртэл хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ.
Уг ёслолд МТСХ-ны ерөнхийлөгч Ц.Даваацэрэн, “БДО Аудит” ХХК-ийн ерөнхий захирал Г.Баянмөнх, гүйцэтгэх захирал Д.Алтансүх нар оролцсон юм.
Хамтын ажиллагааны хүрээнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч тус компани МТСХ нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад аудитын шалгалтыг жил бүр хийж байх юм.
Ц.Даваацэрэн хэлэхдээ “Манай холбоо байгуулагдсан цагаасаа үргэлж шинийг санаачилж, идэвхитэй ажиллахыг эрмэлзэж ирсэн. Манай холбоонд итгэдэг маш олон байгууллага, тамирчдын эцэг эх бий. Тэдний итгэж оруулсан хөрөнгийг бид үнэн шударгаар тайлагнаж байх нь ирээдүйд амжилт үзүүлэх том хөшүүрэг юм. Иймд манай холбооны бүх санхүүгийн асуудал шилэн байдаг. Цаашдаа олон улсын баталгаажсан аудитаар шалгуулж, улам найдвартай боллоо” гэсэн юм.
Г.Баянмөнх “Манай компани Монголын урлаг, спортын олон нийтийн байгууллагуудаас анх удаагаа Туялзуур сэлэмний холбоотой хамтран ажиллахаар болсондоо таатай байна” гэлээ.
Монголын туялзуур сэлэмний холбоо НҮТББ-2009 онд туялзуур сэлэмний спортоор дамжуулан эх орноо сурталчлах, Монгол хүнийг эрүүл, саруул байлгах зорилгоор байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш хичээллэгчдийн тоо, клуб, үйл ажиллагаа нь тогтмол өсөлттэй байгаа юм.
Монголын туялзуур сэлэмний холбоо нь 2016 онд Эрүүл мэнд, спортын яамнаас шилдэг спортын холбоо, МҮОХ-ны “Бөртэ Чоно” наадмын шилдэг менежменттэй спортын холбоогоор шалгарсан. Мөн 2013 оноос хойш 1,3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг босгож, энэхүү спортод хөрөнгө оруулалт хийсэн байна.
Монголын туялзуур сэлэмний холбоо, “БДО Аудит” хамтран ажиллана | ||
Үзсэн: 506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.