Шууд Chart

Хөгжлийн банктай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана

2017-03-19 16:01:42

Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ажлын хэсгийн төлөөлөл БНХАУ-д 2017 оны гуравдугаар сарын 16, 17-нд ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү БНХАУ-ын Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтын талаар тохиролцож,хамтран ажиллахаар болсон байна.

Мөн айлчлалын хүрээнд  БНХАУ-ын Хөх хотын  орлогч дарга ноён Цай Юу Донтой уулзаж,  дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болжээ. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар тус уулзалтууд  нийслэлийн хөгжилдтомоохон хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэж байна гэж үзэж байгаа аж.


Хөгжлийн банктай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана   
Үзсэн: 725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй