
21 аймгийн Үндэсний лигийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний Үндэсний аваргын цувралын тав дахь тоглолт өнгөрсөн пүрэв гарагт болж, аваргаа тодрууллаа.
Энэ удаа Т.Ариунболд эзэнтэй Архангай аймгийн "Архангай алтан дорнодын дайчид" баг шалгарч, цомын эзэн болов. Дэд аваргаар З.Баясгалан эзэнтэй Сүхбаатар аймгийн "Сүхбаатар альянс тех" баг шалгарсан юм.
2016-2017 оны Үндэсний лигийн Бэлэгдэлийн гарааны таван тоглогчдыг нэрлэсэн. Үүнд Сүхбаатар аймгийн багаас Карл Блайр, Э.Дөлгөөн, Архангайн аймгаас Ким Чол Минонг, О.Энхбаатар болон Орхоны багаас Д.Гантулга нар шалгарав.
Эрэгтэй
- Карл Блайр /Холбон тоглогч, Сүхбаатар/
- Ким Чол Мионг /Шилдэг хамгаалагч, Архангай/
- Э.Дөлгөөн /Шилдэг довтлогч, Сүхбаатар/
- Д.Гантулга /Шилдэг хүчний довтлогч, "Эрдэнэт Икон"/
- О.Энхбаатар /Шилдэг төвийн тоглогч, Архангай/
Эмэгтэй
- М.Булбул /Шилдэг холбон тоглогч, "Завхан Этүгэн"/
- Иштаяа /Шилдэг хамгаалагч, Архангай/
- Баянжаргал /Шилдэг довтлогч, Архангай/
- Б.Алтанзаяа /Шилдэг хүчний довтлогч, Дорноговь/
- Мөнхсувд /Шилдэг төвийн тоглогч, Дархан Бурхантын Буганууд/ тус тус шалгарлаа.
"Архангай алтан дорнодын дайчид" баг цомын эзэн боллоо | ||
Үзсэн: 2483 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.