Шууд Chart

Сахилга алдсан тамирчдыг шигшээ багаас тодорхой хугацаагаар хасав

2017-03-20 16:52:25

“Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар нарыг өнгөрсөн бямба гарагт хэсэг бүлэг хүн машинаар санаатайгаар дайрсан хэрэг гарсан тухай бид өглөө мэдээлсэн билээ. Тус хэрэг Баянгол дүүргийн “UB Palace” орчимд болсон аж. Хэрэг явдал гарах үед Э.Цэндбаатартай хамт боксын шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар, Г.Баярхүү болон залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нар байжээ.

Дээрх тамирчдыг дөнгөж сая Үндэсний шигшээ багийн алба, Монголын боксын холбооноос Хандгайт дахь цугларалтаас буулгасан бөгөөд хоёр долоо хоног бэлтгэлд зориулагдсан төлбөр (өдрийн 60 мянган төгрөг)-ийг өөрсдөөр нь төлүүлэх шийдвэр гаргалаа.

Мөн шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг Үндэсний шигшээ багаас зургаан (3.20-9.20 хүртэл) сараар хасав. Энэ хугацаанд дээрх гурван тамирчин улсын зардлаар тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болж байгаа юм.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сахилга алдсан тамирчдыг шигшээ багаас тодорхой хугацаагаар хасав  
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй