
Монголын зохиолчдын эвлэлийн хороо Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран өнөөдөр тохиож буй Дэлхийн яруу найргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Дээрх хороо яг одоо Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран Чингэлтэй хайрханд Дэлхийн яруу найргийн Монгол дахь салбарын тугийг мандуулна. Мөн 15:00 цагт Монголын хүүхдийн ордонд “Нэг дэлхий нэг ертөнц” сэдэвт яруу найргийн чөлөөт уншлага, уран бичлэгийн үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.
Сонирхуулахад энэ жил Төв аймгийн яруу найрагчидаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Б.Лхагвасүрэн энгэрээ мялаасантай холбогдуулан дээрх аймгийн нутгийн зөвлөлийнхөн бүх ардын уран зохиолч, “Болор цом”-ын эздийнхээ бүтээлийг уран бичлэгт буулгах гэнэ.
Төв аймгийн нутгийн зөвлөл зохиолчдынхоо бүтээлийг уран бичлэгт буулгана | ||
Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.