Шууд Chart

Ү.Үүрийнтуяа гурав дахь өрөгт их мастер Т.Батчимэгийг хожиж, эхний шуугианыг тарив

2017-03-21 10:12:01

Хэнтий аймгийн Дадал суманд болж буй насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийсэн билээ.

Их мастер Ч.Батчулуун, Т.Батчимэг нарын тэргүүтэй шилдэг 24 шатарчин шигшээд өрсөлдөж буй.

Тэмцээн 11 өрөг болох бөгөөд дөрвөн өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг  Ц.Батчулуун гурван хожилтой тэргүүлж байгаа бол Г.Мөнхгал, Д.Батсүрэн, С.Билгүүн, Ц.Алтанбаяр нарын тамирчид 2,5 оноотой удаалж байна.

Харин эмэгтэйчүүдийн дунд өрсөлдөөн эхний өргүүдээс хүчтэй өрнөж эхэллээ. “Хан Алтай” клубын тамирчин Ү.Үүрийнтуяа гурав дахь өрөгт их мастер Т.Батчимэгийг хожиж, эхний шуугианыг тарив. Тэрбээр одоо дөрвөн хожилтойгоор тэргүүлж эхлсэн бол  Б.Анхчимэг 3,5, Т.Батчимэг, Д.Янжиндулам нар 3.0 оноогоор удаалж байна.

Тэмцээн энэ сарын 26-нд өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ү.Үүрийнтуяа гурав дахь өрөгт их мастер Т.Батчимэгийг хожиж, эхний шуугианыг тарив  
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй