Шууд Chart

Монголын компаниуд хүмүүнлэгийн ажиллагаанд оролцлоо

2013-11-07 17:08:30

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын гэргийн ивээл дор болдог “Хил хязгааргүй хайр” хүмүүнлэгийн худалдааны арга хэмжээ 11 дүгээр сарын 2-ны өдөр Бээжин хотын Чао-ян цэцэрлэгт хүрээлэнд болов.

Бээжин хот дахь ДТГ-ууд оролцдог уг арга хэмжээнд энэ удаа Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь,” “Эвсэг” компаниудыг  урьж оролцууллаа.  “Говь,” “Эвсэг” компаниуд бүтээгдэхүүнээ уг арга хэмжээний үеэр борлуулж, орлогынхоо тодорхой хувийг хүмүүнлэгийн үйлсэд зориулж хандивласан байна.

Энэхүү арга хэмжээнд манай улсын зүгээс идэвхтэй оролцсон нь Монгол, Хятадын ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэх, Монголын үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, Монголын брэнд болох ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гадаадад сурталчлахад чухал ач холбогдолтой болов.


Монголын компаниуд хүмүүнлэгийн ажиллагаанд оролцлоо  
Үзсэн: 998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй