
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болох гэж байна. Нийслэлийн иргэдийн идэвхийг өрнүүлж өргөнөөр оролцуулах, нийслэл хотоо олон улсад сурталчлах болон дэлхийн хэмжээний тамирчдыг Монгол Улсад ирдэг болгох зорилготой уг тэмцээнийг 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах юм. Зохион байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг өнөөдрөөс аялуулж эхэллээ.
Нийслэлийн 9 дүүрэг, НИТХ, НЗДТГ, НЗАА гэсэн 12 чиглэлд 5 дугаар сарын 20 хүртэл аялна. Энэ хүрээнд хүмүүнлэгийн болон эко, биеийн тамир спортыг сурталчлах үйл ажиллагаанууд хэрэгжих юм байна. Өнөөдөр нийслэл, дүүргүүдийн удирдлагад цомыг гардуулан өглөө.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний цом аялж эхэллээ | ||
Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.