Шууд Chart

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа

2017-03-27 15:39:46

Монгол Улсын Их хурлаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оны 11 дүгээр сард батлан гаргасан. Уг хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор АТГ-аас яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллаж байгаа юм.

Өнөөдөр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Арсланхуяг нийслэлийн удирдах албан тушаалтнуудад “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий олон нийтийн дэд зөвлөл байгуулах талаар танилцууллаа. Энэхүү дэд зөвлөл нь нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллах юм.


“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа  
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй