
Монголын Үндэсний Олимпийн хорооны долдугаар чуулган болоход ерөнхий нарийн бичгийн даргаар олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган томилогдлоо. Ийнхүү тус албыг хашиж явсан Ж.Отгонцагаан ажилаа хүлээлгэн өгөв.
Э.Бадар-Ууган фэйсбүүк хуудасдаа “Энэ ажлыг нэр төртэй биелүүлж байсан Ото ахынхаа цаашдын ажил, амьдралд улам их амжилт хүсэе” гэжээ.
Тус чуулганаар ирэх дөрвөн жилд МҮОХ-г удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнийг сонгосон байна. Санал хураалтаар нийт төлөөлөгчдийн 55,4 хувь буюу 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Дүрэм ёсоор гүйцэтгэх зөвлөлийн зургаан гишүүнийг 21 хүнээс сонгосон юм. Тухайлбал, НИТХ-ын дарга Ц.Сандуй 70 хүний саналаар Монголын Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр томилогдов.
Э.Бадар-Ууган МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллана | ||
Үзсэн: 931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.