Шууд Chart

Мария Шарапова талбайдаа дахин гарна

2017-03-30 11:34:40

Их дуулгын таван удаагийн аварга, ОХУ-ын теннисчин Мария Шарапова талбайд дахин гарахаар болжээ.

Тэрбээр  сэргээшийн шинжилгээгээр хориглосон мелдониум гэх бодис хэрэглэсэн нь тогтоогдож, өнгөрсөн жилийн зургадугаар сард эрхээ хоёр жилээр  хасуулаад байсан юм. Гэвч арбитарын шүүхээс түүний шийтгэлийг 15 сар болгож бууруулснаар энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд сануулгатайгаар талбайд гарахыг зөвшөөрчээ.

Улмаар ирэх дөрөвдүгээр сард Германд болох тэмцээнээр их спортдоо эргэн ирэх гэж байна.

Тодруулбал Германы Штутгарт хотноо дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийх Теннисийн их дуулгад оролцохоор бэлтгэлээ хийж байгаа гэнэ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мария Шарапова талбайдаа дахин гарна  
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй