Шууд Chart

НИТХ-ын 8 дугаар хуралдаан эхэллээ

2017-03-30 11:41:24

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хотын дарга танилцуулна.

Мөн НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажилд чиглэл өгөх нь хотын агаарыг цэнгэгжүүлж, орчны бохирдолыг бууруулах, иргэдээ хамгаалах үйл ажиллагаанд ахиц болно гэж үзэж байгаагаа НИТХ-ын дарга Ц.Сандуй 8 дугаар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.


НИТХ-ын 8 дугаар хуралдаан эхэллээ  
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй