
Архангай аймгийн Тариат сумыг “Сумын төвийн шинэчлэл” төсөлд хамруулж, сумын төвийн төсөвт байгууллагуудын нэгдсэн халаалтын уурын зуух, цэвэр бохир ус, цэвэрлэх байгууламж, өргөх станц бүхий усан сан зэрэг таван тэрбум төгрөгийн ажил хийгдэх ёстой.
Энэ ажлыг Архангай аймгийн “Эх голомтын илч”, “Цогт-Өнжүүл” ХХК 2014 оноос эхлүүлсэн ч өнөөдрийн байдлаар цэвэр бохир усныхаас өөр ажил хийгдээгүй байна.
Сумын төсөвт байгууллагуудын ойролцоо ухсан нүхнүүдэд ямар ч анхааруулга байхгүйн улмаас иргэд унаж бэртэх асуудал гарч байгааг засаг дарга Г.Алтан-Очир хэлэв.
Түүнчлэн “Гүйцэтгэж байгаа компанийн чадамж муу, мэргэжилтэй боловсон хүчин байхгүй. 2-3 метрийн чулуутай газар ухаж чадахгүй тоног төхөөрөмжтэй. Мөн тухай цаг үед техник технологийн олон зөрчил гарч байсан” гэдгийг ярьж байлаа.
Архангайн Тариат сумын “шинэ сум” болгох төсөл зогсонги байдалтай боллоо | ||
Үзсэн: 2171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.