Шууд Chart

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн чуулган боллоо

2017-03-31 18:15:59

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг буюу MOSCAP-ийн бүх гишүүдийн гуравдугаар чуулган өнөөд МҮЭСТО-д боллоо.

Хурлаар удирдах зөвлөлийнхөн өмнөх жилүүдэд хийсэн тайлангаа танилцуулахын зэрэгцээ шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ сонгов. Гэхдээ өмнө нь ажиллаж байсан удирлагуудын ихэнхи нь улирал сонгогдсон юм.

Нийгэмлэгийн гүйцэтгэх захиралаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, ерөнхий менежерээр М.Дуламсүрэн, хуваарилалтын менежерээр Б.Мөнхжаргал, нягтлан бодогчоор гавьяат эдийн засагч С.Даян, удирдах зөвлөлийн даргаар урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Ч.Гансүх, Т.Найданжав, Ц.Пүрэвхүү, Д.Цэцэрлэг, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун, Х.Чилаажав, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч О.Сундуй, хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны шагналт, яруу найрагч Н.Баянмөнх, Л.Гаваасүрэн,  хөгжмийн зохиолч Г.Жанцансамбуу, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Ц.Эрдэнэбаатар.

Харин хяналтын зөвлөлийн даргаар яруу найрагч Хүрэлсүх, гишүүнээр яруу найрагч Чулуунцэцэг, У.Баярсайхан, хөгжмийн зохиолч Ганхуяг, Билэгт нар сонгогдов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн чуулган боллоо  
Үзсэн: 1450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй