Шууд Chart

Эхний дугаарын ялагчаар Т.Бархүү тодров

2017-04-03 10:08:11

“Боловсрол” суваг телевиз “Эндемол шайн”  группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг өнгөрсөн жил Монголд анх удаа зохион байгуулсан. Тус нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаар өчигдөр дээрх телевизийн эфирээр цацагдаж эхлэв.

“Яг түүн шиг-2” шоуны эхний өдрийн дугаарын ялагчаар “Х түц” продакшны жүжигчин, Т.Бархүү шалгарч гурван сая төгрөгийн эзэн боллоо. Тэрбээр эхний дугаарт дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дүрд хувирч, “Наян булаг” дууг дуулсан юм.

Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа "Найздаа маш их амжилтыг хүсье. Өөрийнхөө дээл, бүсийг өгсөн минь үнэхээр оножээ. Бас гайхалтай хоолой нь үнэхээр яг л би юм шиг санагдлаа" хэмээжээ.

Түүнчлэн “Яг түүн шиг” шоу эхлэхээс өмнө нэвтрүүлэгт оролцох долоон оролцогчыг албан ёсоор танилцуулсан хэдий ч найм дахийг нь нууцлаад байсан. Энэ оролцогч “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү байлаа.

Тэрбээр өнгөрсөн жилийн “Яг түүн шиг” шоунд шүүгчээр ажилласан бол энэ удаад 60-70-аад оныхныг төлөөлөн залуучуудтай өрсөлдөхөөр зориг шулуудсан нь энэ байв.  

Мөн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, “Х түц” продакшны жүжигчин Н.Онон, жүжигчин Г.Ундармаа, урлаг судлаач, продюссер Б.Наранзун нар багтжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эхний дугаарын ялагчаар Т.Бархүү тодров  
Үзсэн: 626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй