
ОХУ-ын “Марийнский” театрт гоцлол дуучнаар ажиллаж буй, Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар БНХАУ-ын Бээжин хотын алдарт “Сувдан театр”-т дуулахаар болжээ.
Г.Ариунбаатар БНХАУ-ын хөгжмийн холбооны дарга Еэ Шауганы урилгаар Шенженг хотод зохиогдсон олон улсын фестивальд оролцжээ. Уг фестивальд тэрбээр дэлхийн сонгодог бүтээлээс гадна “Чингис хаан” одонт, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” сонгодог бүтээлийг дуулжээ.
Ингэснээр түүнийг ирэх зургаадугаар сарын 28-аас дээрх театрт урилгаар дуулуулахаар болсон байна. Мөн энэ онд БНХАУ-ын долоон хотод концертоо тоглохоор болжээ.
Г.Ариунбаатар Бээжингийн “Сувдан театр”-т уригджээ | ||
Үзсэн: 1559 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.