Шууд Chart

Залуу сэлэмчид Японд хамтарсан бэлтгэл хийж байна

2017-04-03 11:35:58

Ж.Жигжидсүрэнгээр удирдуулсан залуу сэлэмчид Японы Аомори мужид бэлтгэлээ базааж байна. Тэднээс өөр нэг тамирчин хамтарсан бэлтгэл хийхээр хилийн дээс алхсан нь “Хангарьд” клубын тамирчин Б.Хаш-Эрдэнэ юм.

Тэрбээр Болгарын Пловдив хотод 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийх бөгөөд үүний дараа өсвөр, залуучуудын ДАШТ-нд оролцоно.

Уг хамтарсан бэлтгэлд дэлхийн 30 орчим орны өсвөрийн тамирчин хамрагдаж байгаа аж. Б.Хаш-Эрдэнэ нь өдгөө 17 настай бөгөөд энэ онд өсвөр, залуучуудын улсын аварга болсон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуу сэлэмчид Японд хамтарсан бэлтгэл хийж байна   
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй