Шууд Chart

“Улаанбаатар Марафон-2017” ирэх тавдугаар сарын 20-нд болно

2017-04-03 11:45:51

Нийслэлийн Засаг даргын А/147-р захирамжаар жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих автомашингүй өдөр болгож, "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн билээ.

Энэ хүрээнд “Улаанбаатар Марафон-2017” тэмцээний  цомыг  Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ хүлээн авч, харьяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургууль, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн дунд аялуулах ажлыг зохион байгуулж байна.

Аяны зорилго нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд ирэх тавдугаар сарын 20-нд “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогч дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, оролцогчдын тав тухтай орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангах юм.

Түүнчлэн “Улаанбаатар Марафон-2017” цом аялах хугацаанд байгууллага, хамт олноос хийж хэрэгжүүлсэн ажил, сургалт, тэмцээн зохион байгуулсан тайлангаа дүүргийн Биеийн тамир спортын хороонд ирүүлэх бөгөөд марафонд идэвхитэй оролцохыг Баянзүрхчүүддээ уриалж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улаанбаатар Марафон-2017” ирэх тавдугаар сарын 20-нд болно  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй