
Тайландын эзэн хааны цомын нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас долоон боксчин хүч сорих юм.
Тэднийг шигшээ багийн ахлах, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, дасгалжуулагч Н.Мөнхсайхан нар удирдана.
Тус тэмцээний 56 кг-д өрсөлдөх байсан Э.Цэндбаатарын оронд О.Мөнхсайхан өрсөлдөхөөр болжээ. “Рио-2016” олимпийн наадмын шагналт V байрын эзэн ОУХМ Э.Цэндбаатар хэд хоногийн өмнө бусдад зодуулж, гэмтсэ учир ийн шийдвэрлэсэн байна.
Үүнд:
- 49 кг- Г.Ган-Эрдэнэ
- 52 кг- М.Гандулам
- 56 кг- О.Мөнхсайхан
- 60 кг- Гавьяат тамирчин Д.Отгондалай /”Рио 2016” олимпийн наадмын хүрэл/
- 64 кг – Б.Чинзориг /Армийн дэлхийн аварга/
- 69 кг- Б.Түвшинбат /Азийн АШТ-ий мөнгө, хүрэл/
- 75 кг – Ж.Отгонжаргал тус тус тулалдана.
Тайландын эзэн хааны цомын нэрэмжит тэмцээн өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 695 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.