
Жүдо бөхийн ээлжит гран при Туркийн Анталья хотод энэ сарын 7-9-нд болно. Тус тэмцээнд 36 орны эрэгтэй 164, эмэгтэй 110 жүдоч зодоглохоор мэдүүлгээ өгөөд байна.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д
- Ж.Амарболд,
- Б.Амартүвшин,
66 кг-д
- Д.Төмөрхүлэг,
- Д.Алтансүх,
73 кг-д
- Н.Хадбаатар,
81 кг-д
- Г.Төрмөнх,
- Н.Дагвасүрэн,
90 кг-д
- Г.Алтанбагана,
эмэгтэйчүүдийн 57 кг-д
- Ц.Хулан,
63 кг-д
- Б.Мөнгөнчимэг,
+78 кг-д
- Б.Мөнхтуяа нар барилдана.
Манай жүдочид өнгөрсөн амралтын өдрүүдэд Тбилисийн гран прид зодоглосон бөгөөд Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртсэн билээ.
Жүдочид Туркийг “дайлаар мордоно” | ||
Үзсэн: 1138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.