
Тайландын Бангкок хотноо хүндийн өргөлтийн өсвөрийн ДАШТ энэ сарын 2-10 хүртэл үргэлжилнэ. Үүнд 98 улсын 680 гаруй өсвөрийн тамирчин өрсөлдөхөөр очоод буй. Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүн Ц.Хосбаяр дасгалжуулагчийн удирдлага дор эмэгтэйчүүдийн
- 48кг-д А.Өэлүн-Эх,
- 53кг-д О.Алтан-Од,
- 63кг-д Э.Энхтамир, Б.Батчимэг,
- 69кг-д Б.Отгонжаргал,
- 75кг-д О.Дархижав нар өрсөлдөнө.
Өсвөрийн ДАШТ-ий шүүгчдийн бүрэлдэхүүнд хүндийн өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл багтжээ.
ОУХМ М.Анхцэцэгийн хувьд дэлхийн шигшээ багийн урилгаар хамтарсан бэлтгэл хийхээр Тайланд улсад мөн очоод байгаа гэнэ.
Өсвөрийн ДАШТ-д манай улс анх удаа оролцож байгаа билээ. Хэрвээ тэмцээний шилдэг 16 багийн тоонд багтвал 2018 оны залуучуудын гуравдугаар олимпод оролцох эрхтэй болно.
Туйванчид Бангкокод өрсөлдөж байна | ||
Үзсэн: 1044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.