Шууд Chart

Г.Ундармаа дараагийн сайн үйлсийн аянаа эхлүүлнэ

2017-04-05 11:25:33

Жүжигчин Г.Ундармаа хүмүүнлэгийн үйлсээ үргэлжлүүлж “Өнөр бүл” асрамжийн төвд иж бүрэн засвар хийж, тохижуулахаар болжээ.

Түүний удирддаг “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагын хамт олон өмнө нь эмнэлгүүдийн хүлээлгийн өрөө болон хүүхдийн тасгийг бүрэн шинэчилж байсан билээ. Энэ удад хүүхдийн асрамжийн төвийг тохижуулахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ “Мишээл экспо” төвтэй хамтран засвар хийх аж.

Өмнө нь“Өргөө” амаржих газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээлгийн танхим, үйлчлүүлэгчийн өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, ариун цэврийн өрөөг тохижуулсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ундармаа дараагийн сайн үйлсийн аянаа эхлүүлнэ  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй