
Тайландын эзэн хааны цомын төлөөх боксын тэмцээн Бангкок хотноо үргэлжилж байна. Тэмцээнд манай улсын долоон боксчин оролцож буй.
Тодруулбал - 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, - 52 кг-д М.Гандулам, - 56 кг-д О.Мөнхсайхан, - 60 кг-д гавьяат тамирчин Д.Отгондалай, - 64 кг-д Б.Чинзориг, - 69 кг-д Б.Түвшинбат, - 75 кг-д Ж.Отгонжаргал нар эх орноо төлөөлөн оролцож байна.
Манай тамирчдаас Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар өрсөлдөгчөө ялж дараагийн шатанд шалгаран үлдлээ. Харин бусад дөрвөн тамирчин өрсөлдөгчдөө ялагдан тэмцээнээ дуусгасан байна.
"Эзэн хаан-"-ы цомын тэмцээн энэ сарын 10-нд өндөрлөнө. Шигшээ багийг ерөнхий дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, дасгалжуулагч Н.Мөнхсайхан нар удирдаж байна.
Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар өрсөлдөгчөө яллаа | ||
Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.