Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

3333 сурагч “Тусгаар тогтнол" шүлгийг нэгэн зэрэг уншлаа

2017-04-05 13:45:49
Error loading player: No playable sources found

"Оюуны Ундраа" цогцолбор сургууль үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд тус сургуулийн 3333 сурагч төв талбайд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, “Болор цом”-ын ууган эзэн, яруу найрагч Д.Пүрэвдорж агсны “Тусгаар тогтнол" шүлгийг нэгэн зэрэг уншлаа.

Тус сургуулийн 95 бүлгийн 1-12 дугаар ангийн сурагч энэ үйл ажиллагааг бий болгохын тулд гурван сарыг зарцуулсан байна.

Энэхүү арга хэмжээгээр дамжуулан хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээ суулгаж, тусгаар тогтнол түүний үнэ цэнийг мэдрүүлэх, эх орон, эцэг эхээ хайрлах ухааныг сурталчлан таниулахыг зорьсон болохыг  зохион байгуулагчид хэлж байлаа.

Тэд Монгол Улсын газрын зураг хэлбэртэй болон жагсаж, үндэсний хувцсаараа гоёжээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

3333 сурагч “Тусгаар тогтнол" шүлгийг нэгэн зэрэг уншлаа  
Үзсэн: 1960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Нуржан [202.179.31.xxx] 2017-04-05 13:57
Үнэхээр гоё болжээ. 96р сургуулийн багш хамт олонд болоод сурагч хүүхдүүдэд сайн сайханыг хүсье.

Бидэнтэй нэгдээрэй