
Боулинг сонирхогчдын хамгийн том тэмцээн болох “Холбооны цом”-ын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-нд болно.
“Монголын боулинг сонирхогчдын холбоо”, “Big Bowling” клубтэй хамтран 2010 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа тус тэмцээн “Big Bowling” төвд эхэлнэ.
Тэмцээнд “City Cup-2016” тэмцээний шилдэг найман баг, “Coca Cola Zero-2016” тэмцээний шилдэг найман баг оролцоно. Тэмцээний түүхэнд нэг ч хошой аварга баг төрөөгүй нь “Холбооны цом”-ын аварга шалгаруулах тэмцээн ямар их чансаа өндөр, ширүүн өрсөлдөөнтэй явагддагийг харуулж байна.
Багууд урьдчилсан шатанд дөрвөн тоглолт хийж, нийлбэр дүнгээр өндөр оноо авсан найман багийг шалгаруулж нэгээр гарсан баг нь наймаар гарсантай халз тоглох зарчмаар аваргаа тодруулна.
Мөн хамгийн өндөр оноо авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг шилдэг тамирчинг шалгаруулах юм.
Энэ жилийн тэмцээнд “City Cup-2016” тэмцээний шилдэг найман баг болох “Мобиком”, “Багануур”, “ТЭЦ-III”, “Петровис”, “DGH электроникс”, “Бимекс тех”, “Электрон дартс”, “Их Британий ЭСЯ”-ны баг хүч үзнэ. Мөн “Coca Cola Zero Bowling Championship-2016” тэмцээний шилдэг найман багийн тоонд багтсан “УБЦТС”, “ITZone”, “СЭЗИС”, Монголын Дартс сонирхогчдын холбоо, Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, Монголын шатрын холбоо, Монголын гольфийн холбоо, “Юнител” группын баг өрсөлдөнө.
2010 онд болсон “Холбооны цом”-ын анхны аваргаар А.Эрдэнэтөгс ахлагчтай “Топфлоор мишээл-2”, 2014 оны аваргаар Н.Агар ахлагчтай “Ажигана хунчир” хэмээх шинэхэн баг, 2015 онд боулинг сонирхогчдын хувьд үргэлжийн хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн Ц.Лхаасүрэн ахлагчтай “Биг-энтертайнмент” баг шалгарч байв.
Өнгөрсөн жилийн хувьд “Холбооны цом”-ын аваргаар тус тэмцээнд зургаан удаа оролцсон Д.Амьбөх ахлагчтай Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн баг тодорсон. Харин шилдэг тоглогчоор 259 оноогоор Ц.Лхаасүрэн шалгарсан нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр оноо авсан тамирчин болсон юм.
Найм дахь жилдээ зохиогдох гэж буй боулинг сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээн болж чадсан бөгөөд “Холбооны цом”-ын төлөө өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 3000 гаруй тамирчин өрсөлджээ.
“Холбооны цом-2017” тэмцээн болно | ||
Үзсэн: 1245 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.