Шууд Chart

СЗХ-ны төлөөлөл симпозиумд оролцов

2013-11-12 08:56:40

АНУ-ын Таваарын Фьючерс Арилжааны Хорооны ээлжит симпозум  өнгөрсөн сарын сүүлээр Чикаго дахь Холбооны Нөөцийн Банкин дээр зохион байгуулагджээ. Тус симпозиумд АНУ, Канад, Англи, Герман, Франц, Серби, Япон, Сингапур, Хонг Конг, Тайван, Саудын араб зэрэг орны зохицуулагч байгууллагын төлөөлөгч нар оролцов.

Мөн энэ үеэр таваарын биржийн 50 орчим мэргэжилтнүүд цуглан туршлагаасаа харилцан хуваалцаж, экспертүүдийн сонирхолтой лекц, семинарт оролцон, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр улс орнуудын төлөөлөл өөр хоорондоо ярилцлаа.

Түүнчлэн Чикагогийн таваарын биржийн үйл ажиллагаатай Монголын төлөөлөл танилцав. Учир нь энэ жил Монгол, Серби зэрэг таваарын бирж хөгжүүлэхээр зорьж буй орнууд анх удаагаа энэхүү симпозиумд нэгдсэн бөгөөд Монголоос Санхүүгийн зохицуулах хороо төлөөллөө оролцуулсан байна.


СЗХ-ны төлөөлөл симпозиумд оролцов  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй