
Санхүүгийн зохицуулах хорооноос гадаад валютын арилжаа эрхэлж буй тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудад мэдэгдэл хүргүүлжээ.
.jpg)
Түүнчлэн Валютын зохицуулалтын тухай хуулийн 5.6 /валютын арилжаа хийх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн бэлэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтооно/-д заасанчлан валютын ханшаа тогтоохдоо зах зээлийн бодит эрэлт, нийлүүлэлт дээр үндэслэх, ханшийг хэт хөөрөгдөхгүй байхыг мөн анхааруулсан байна.
Хэрэв ямар нэгэн байдлаар дээр дурдагдсан агуулгын зөрчил дутагдал илэрч, хууль, журам зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос онцгой анхааруулжээ.
Зөрчил илэрвэл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.