
Түүхэн дурсгалт барилгуудын одоогийн байдал, шаардлагатай судалгаа, засварын асуудлаар БСШСЯ, БХБЯ болон архитекторуудын эвлэл өнөөдөр зөвлөлдөж, мэдээлэл солилцлоо. Мөн нарийн мэргэжлийн сэргээн засалчдыг бэлтгэх сургалтыг ч эхлүүлэв.
Бид дэлхий дахинаа зөвхөн эсгий гэр биш эртний сүм хийд, түүхэн дурсгалт барилгуудаа танилцуулж, гайхуулах ёстой гэж ахмад архитекторчид үзэж байна. Гэтэл ийм барилгаа олон жилийн өмнө хэрхэн сүндэрлэж байсан яг түүн шиг нь сэргээн засварлах хэрэгтэй. Тэгж чадахгүй юмаа гэхэд нурааж, устгаж байгаад ихээхэн шүүмжлэлтэй хандав.
Тусгайлан ширээ дэлгэж, харуулсан тоосго, ваарны хэлтэрхий Цогтийн цагаан балгаснаас үлджээ. Үүнээс харахад Монголчууд олон жилийн өмнө ийнхүү тоосго хийдэг байсан нь нотлогдож байгаа юм.
Хийсэн тоосго тус бүр дээрээ дүрс үлдээдэг байсан тухай ахмад архитекторууд тайлбарлав.
Угтаа бол цөөн хэдэн архитекторыг бус Монголчуудыг соёлтой танилцах хүсэлтэй жуулчдыг татах ёстой бүтэн барилга байх ёстой атал хамгаалж чадаагүйд шүүмжлэлтэй хандаж байлаа.
Бүтэн барилгаас үлдсэн ч түүх бас соёлыг хадгалсан зүйлсийг уг нь хагарч бутархаас өмнө урьчдилан сэргийлж хамгаалах, эсвэл сэргээж засах боломжтой. Гэтэл ийм зүйлд зарцуулдаг хөрөнгө хангалтгүй. Нарийн мэргэжилтэн нь ч байдаггүй тухай холбогдох хүмүүс хэллээ.
“Дурсгалт барилгуудын хадгалалт, хамгаалалт” сэдэвт зөвлөгөөн боллоо | ||
Үзсэн: 1027 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.